Metro: Last Light Redux | Дээрэмчид (Парт 5)
Хэрэв та "Метро" цувралын эхний анги болох "Metro 2033"-ийг миний тоглосноор үзмээр байгаа бол доорх хаягаар зочлоорой 😊
https://www.youtube.com/watch?v=H72wFf9n-Pw&list=PLucUB0rHYqAnCATUS1KwYSsOqJzxae2TW
▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸
Та "Subsribe" хийхээ мартуузай мөн "шэйр" хийж тус болоорой, баярлалаа !
https://www.facebook.com/AyushiHaru/
▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸
「Metro: Last Light」 нь "4A" хөгжүүлж "Deep Silver" худалдаанд гаргасан "FPS survival horror" төрлийн тоглоом юм. 2013 онд "Xbox 360, Microsoft Windows, PlayStation 3" гэх платформууд дээр худалдаанд гарсан бөгөөд Оросын зохиолч Дмитри Глуховскигийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн тоглоом аж. Тоглоомын үйл явдал "Metro 2033"-ийн дараагийн түүхийг хүүрнэх юм.
Тус тоглоомыг та "First-Person" хэв маягаар тоглох нь тоглоомын аймшгийн уур амьсгалыг илүүтэйгээр мэдрэх боломжыг олгох аж. Тоглоомын турш хүмүүс болон мутанцид орсон аймшигт мангасуудтай тулалдах ба тэдэнтэй нүүр тулан тулалдах уу, эсвэл нууцаар чимээгүй тулалдах эсэхийг таны тоглолтын хэв маяг шийдэх юм. Мөн зэр зэвсэг, буу, сум, хангамж зэргийг аяллын явцад олохоос гадна дэлгүүрээс ч мөн худалдаж авах боломжтой. Эх газар дээр явах үед зайлшгүй маск хэрэглэх шаардлагатай бөгөөд хэрэв тулааны үеэр маск тань гэмтэл авах юм бол яаралтай маскаа солих зэрэг яг л гамшгийн ертөнцөд байгаа мэт бодит мэдрэмжийг танд төрүүлэх увидастай гайхалтай тоглоом болсон билээ.
"Metro: Last Light"-ийн өмнөх цуврал анги болох "Metro 2033" нь 2010 онд гарсан ба тоглоомын эхний хоёр анги болох тус хоёр тоглоомыг нэгтгэн сайжруулсан хувилбар болох "Metro Redux" нь 2014 онд "Microsoft Windows, PlayStation 4, Xbox One. OS X, Linux, SteamOS" дээр худалдаанд гаржээ. Харин хамгийн сүүлчийн цуврал болох "Metro Exodus" нь түрүү жил буюу 2019 онд худалдаанд тус тус гарсан.
▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸▸
Үнэлгээ:
Metacritic
PC: 82/100
PS3: 80/100
X360: 80/100
PC (Redux): 76/100
NS: 82/100
Destructoid: 7/10
Eurogamer: 7/10
Famitsu: 35/40
Game Informer: 8.75/10
GameRevolution: 4/5 stars
GameSpot: 9/10
Giant Bomb: 4/5 stars
IGN (PC): 7.7/10
(PS3/X360): 7.2/10
Joystiq: 4.5/5 stars
PC Gamer (UK): 80/100
Polygon: 8.5/10