Ж.Оджаргал: Зөв менежментээр эдийн засгийг хохирол багатай давах боломж байна

Subscribers:
1,440
Published on ● Video Link: https://www.youtube.com/watch?v=XWlEQFaFbu4



Duration: 1:55
1,422 views
32


М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан уриалга гаргалаа. Тэрбээр “Манай улсын эдийн засаг цаг агаар, улирлаас ихээхэн хамаардаг, цөөн хэдэн сар эдийн засгийн үйл явц өрнөдгөөрөө онцлогтой. Хаврын улирал эхэлж байгаа энэ үед, ялангуяа эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрдэг уул уурхай, барилга, газар тариалан, ноос ноолуурын салбар хаврын улиралд ид эрчимжиж эхэлдэг энэ үед хатуу хөл хорио тогтоовол эдийн засагт учруулах хохирол нь өвлийн улиралд хөл хорио тогтоосноос хэд дахин их байх болов уу. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахих талаар маш хариуцлагатай байж, нөгөө талаар бизнесийнхээ үйл ажиллагаа зогсоохгүйгээр үргэлжлүүлэх нь маш чухал байна. Энэ нь цар тахлын үед туйлдсан эдийн засгийг илүү гүнзгий хямрахаас сэргийлэх амин чухал алхам болох байх гэж бодож байна. Засгийн газраас эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлж эхэлж байгааг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байна. Бид бүгд хариуцлагатай, зөв менежмент хийж чадвал эдийн засгийг харьцангуй хохирол багатай давах боломж байна. Бизнесийн үйл ажиллагааг зогсоохгүй байх, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэхийн тулд иргэд, аж ахуйн нэгж бид бүгдээрээ халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахих нь туйлын чухал болоод байна” гэлээ.