Metro 2033 Redux | Цамхаг (Төгсгөлийн парт 10)

Metro 2033 Redux | Цамхаг (Төгсгөлийн парт 10)

Channel:
Subscribers:
22,100
Published on ● Video Link: https://www.youtube.com/watch?v=MZuYaKRMqn4



Game:
Duration: 55:34
155 views
19


Та "Subsribe" хийхээ мартуузай мөн "шэйр" хийж тус болоорой, баярлалаа !
https://www.facebook.com/AyushiHaru/

「Metro 2033」 нь "4A" хөгжүүлж "THQ" худалдаанд гаргасан "FPS survival horror" төрлийн тоглоом юм. 2010 онд "Xbox 360, Microsoft Windows" гэх платформууд дээр худалдаанд гарсан бөгөөд Оросын зохиолч Дмитри Глуховскигийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн тоглоом аж. Тоглоомын үйл явдал балгас болсон Москва хотод өрнөх ба цөмийн дайнаас болж ард иргэд амьд үлдэхийн тулд аргагүйн эрхэнд газар доор Метроны туннелд амьдрахаас өөр замгүй болдог. Тоглогч та Артеом гэх залуугийн дүрээр өөрийн гэр орныг болзошгүй аюулаас хамгаалах юм.

Тус тоглоомыг та "First-Person" хэв маягаар тоглох нь тоглоомын аймшгийн уур амьсгалыг илүүтэйгээр мэдрэх боломжыг олгох аж. Тоглоомын турш хүмүүс болон мутанцид орсон аймшигт мангасуудтай тулалдах ба тэдэнтэй нүүр тулан тулалдах уу, эсвэл нууцаар чимээгүй тулалдах эсэхийг таны тоглолтын хэв маяг шийдэх юм. Мөн зэр зэвсэг, буу, сум, хангамж зэргийг аяллын явцад олохоос гадна дэлгүүрээс ч мөн худалдаж авах боломжтой. Эх газар дээр явах үед зайлшгүй маск хэрэглэх шаардлагатай бөгөөд хэрэв тулааны үеэр маск тань гэмтэл авах юм бол яаралтай маскаа солих зэрэг яг л гамшгийн ертөнцөд байгаа мэт бодит мэдрэмжийг танд төрүүлэх увидастай гайхалтай тоглоом болсон билээ.

"Metro 2033" нь шүүмжлэгчдээс тоглоомын зохиол, аймшгийн хэв маяг зэргээс эерэг сайн үнэлгээ авч чадсан юм.

"Metro 2033"-ийн дараагийн цуврал анги болох "Metro: Last Light" нь 2013 онд гарсан ба тоглоомын эхний хоёр анги болох тус хоёр тоглоомыг нэгтгэн сайжруулсан хувилбар болох "Metro Redux" нь 2014 онд "Microsoft Windows, PlayStation 4, Xbox One. OS X, Linux, SteamOS" дээр худалдаанд гаржээ. Харин хамгийн сүүлчийн цуврал болох "Metro Exodus" нь түрүү жил буюу 2019 онд худалдаанд тус тус гарсан.

Үнэлгээ:

Metacritic :
PC: 81/100
X360: 77/100
PC (Redux): 90/100

NS: 82/100
1Up.com: C+
Game Informer: 9/10
GamePro: 3.5/5
GameSpot: 8.0/10
IGN: 6.9/10







Tags:
metro 2033 mongol heleer
ayushiharu
metro ayushiharu
metro 2033 ayushiharu
metro 2033 монгол хэлээр
metro mongol heleer
metro mongol tailbartai
metro монгол хэлээр
metro монгол тайлбартай
metro 2033 redux ayushiharu
metro 2033 redux монгол хэлээр