Red Dead Redemption 2 | Сурсан занг сураар боож болохгүй (Парт 33)

Red Dead Redemption 2 | Сурсан занг сураар боож болохгүй (Парт 33)

Channel:
Subscribers:
22,100
Published on ● Video Link: https://www.youtube.com/watch?v=_tUG3H_zW30



Duration: 56:16
275 views
21


Та "Subsribe" хийхээ мартуузай мөн "шэйр" хийж тус болоорой, баярлалаа !
https://www.facebook.com/AyushiHaru/

「Red Dead Redemption 2」 нь “ Rockstar Games” хөгжүүлж худалдаанд гаргасан “Action-adventure” төрлийн тоглоом юм. 2018 оны 10-р сард “PlayStation 4, Xbox One” дээр, 2019 оны 11-р сард “Microsoft Windows, Stadia” гэх платформууд дээр худалдаанд гарсан. Мөн 2019 оны 5-р сард “Red Dead Online” гэх Online Multiplayer горим бүрэн хувилбараар гарсан. Тус тоглоом нь “Red Dead” цувралын 3 дах үндсэн тоглоом ба 2010 онд гарч байсан “Red Dead Redemption” цувралын өмнөх түүхийг харуулах аж.

Тоглоомын үйл явдал 1899 оны Өрнөд, Дундад өрнөд болон Умард Америкт өрнөх ба “Van der Linde” бүлэглэлийн гишүүн, гэмт хэрэгтэн болох Артур Морганы түүхийг өгүүлэх болно. Артур зэрлэг өрнөдийн уналттай нүүр тулан засгийн газрын хүчин, өрсөлдөгч бүлэглэлүүд болон бусад дайсныхаа эсрэг амьд үлдэхийн төлөө тэмцэх аж. Мөн “Red Dead Redemption”-ийн гол дүр болох бүлэглэлийн гишүүн Жон Марстон 2-р ангид гарах юм.

Тус тоглоомыг “First, Third-person” гэх хоёр өнцгөөр тоглож болох ба тоглоомын ертөнцөд чөлөөтэй аялаж болох “Open world” системтэй юм. Мөн халз буудалцаан, дээрэм, ан, морь унах, NPC-тэй харилцах гэсэн олон элементийг шингээснээс гадна таны хийх сонголт, үйл хөдлөлөөс шалтгаалж дүрийн нэр хүнд өсөх эсэх нь шийдэгдэх юм. Түүнчлэн “Grand Theft Auto” цувралын “wanted” системтэй ижил төстэй “bounty” системтэй аж.

2010 онд “Red Dead Redemption” худалдаанд гарсны дараа шууд тус тоглоомын 2-р ангийн хөгжүүлэлтийг хийж эхэлсэн ба “Rockstar”-ийн анхны 8 дах үеийн консолд зориулагдан бүтээгдсэн тоглоом юм. Тоглоомын аяыг уг тоглоомын 1-р анги болон GTA V-ийн аяыг зохиож байсан Вүүди Жэйксон бүтээжээ.

「Red Dead Redemption 2」-ийг худалдаанд гарахаас нь өмнө маш өндөр амжилт үзүүлнэ гэж таамаглаж маркетинг сайн хийсэн ба хүлээлт талаар өнгөрөлгүй хэд хэдэн амжилтуудыг эвдсэний сацуу худалдаанд гарсан долоо хоногтоо гэхэд 725 сая ам долларын ашиг олсноор GTA V-ийн 1 тэрбум ам долларын ашиг олсон амжилтын араас орсон юм. Мөн уг тоглоомын хоёрхон долоо хоногийн ашиг гэхэд л 1-р ангийнхаа бүх орлогыг гүйцсэн юм. Тоглоомын зохиол, дүрүүд, “open world” систем, дүрслэл зэргээрээ өндөр үнэлгээ авсан ба урлагийн бүтээл гэх гайхалтай тодотголыг хүртсэн юм. Хэд хэдэн тоглоомын шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг тоглоом”-ийн шагналыг хүртэж нийтдээ 31 сая гаруй хувь борлогдсон бүх цагийн үеийн хамгийн их борлуулалттай гайхамшигт тоглоомын нэг билээ.

Metacritic
(PS4): 97/100
(XONE): 97/100
(PC): 93/100

Destructoid: 9.5/10
Edge: 10/10
EGM: 10/10
Game Informer: 10/10
GameSpot: 9/10
GamesRadar+: 5/5 stars
Giant Bomb: 5/5 stars
IGN: 10/10
USgamer: 4.5/5 stars




Other Videos By Ayushi Haru


2020-09-28One Piece: World Seeker | Шийдвэрлэх тулаан (Төгсгөлийн парт 14)
2020-09-27One Piece: World Seeker | Акаинү (Парт 13)
2020-09-25The Evil Within 2 | Урлаг (Парт 6)
2020-09-25The Evil Within 2 | Нууц хонгил (Парт 5)
2020-09-25The Evil Within 2 | Нууцлаг оршихуй (Парт 4)
2020-09-25Carrion | Аймшигт мангас мэндэлсэн нь 😱😰 (Парт 1 + Танилцуулга)
2020-09-24Metro: Last Light Redux | Улаан шугам (Парт 3)
2020-09-24Metro: Last Light Redux | Хоригдол (Парт 2)
2020-09-24Metro: Last Light Redux | Харанхуйн нэгэн (Парт 1)
2020-09-23Red Dead Redemption 2 | Хуучны найз (Парт 34)
2020-09-23Red Dead Redemption 2 | Сурсан занг сураар боож болохгүй (Парт 33)
2020-09-22The Evil Within 2 | Охины эрэлд (Парт 3)
2020-09-22The Evil Within 2 | Мобиусын ажилтан (Парт 2)
2020-09-22The Evil Within 2 | Аймшгийн ертөнц уруу (Парт 1)
2020-09-21One Piece: World Seeker | Алиалагч Багги (Парт 12)
2020-09-21Batman: Return to Arkham - Arkham City - Harley Quinn's Revenge | Харли Квинний өшөө авалт
2020-09-21Batman: Return to Arkham - Arkham City | Шавран нүүрт (Төгсгөлийн парт 9)
2020-09-21Batman: Return to Arkham - Arkham City | Халтар царайт (Парт 8)
2020-09-20One Piece: World Seeker | Фүжитора (Парт 11)
2020-09-20One Piece: World Seeker | Борсалино (Парт 10)
2020-09-20One Piece: World Seeker | Жерма 66 (Парт 9)



Tags:
rdr2
red dead redemption
rdr2 gameplay
rdr2 gameplay mongolia
ayushiharu
rdr2 mongol heleer
rdr2 монгол хэлээр
rdr2 монгол тайлбартай
rdr2 ayushiharu



Other Statistics

Red Dead Redemption 2 Statistics For Ayushi Haru

At present, Ayushi Haru has 15,677 views spread across 38 videos for Red Dead Redemption 2, with His channel publishing over 1 day worth of content for the game. This makes up 2.13% of Red Dead Redemption 2 content that Ayushi Haru has uploaded to YouTube.